ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.12.07 02:12

Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаад олон жил болжээ. Хуулийнхан эдийн засгийн гэмт хэрэг болохоор их цаг хугацаа орж байгаа гэж тайлбарладаг. Харин өнөөдөр АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж дууссан. Ойрын хугацаанд шүүхэд шилжүүлнэ” гэх мэдээллийг өгөв.

Онцлох нийтлэлүүд