Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Соёл урлаг
2017.01.10 11:01

Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн зохиол “Алтан өд” хүртлээ

Монголын утга зохиолын оны шилдэгүүдийг тодруулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадам төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл болсон МЗЭ-ийн 88 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлог юм. Зохиолчдын хүсэн хүлээж жилийн хөдөлмөрөө үнэлүүлдэг энэ наадам бусад салбарын наадмуудын шалгаруулалтыг бодвол шударга болдог. Яагаад гэвэл уран бүтээлчдийн сэтгэлийн охиор тэжээгдсэн тэр жилийн бүтээлүүдэд нь гадны хир буртаг орох ёсгүй юм. Үе үеийн шилдэг зохиолчдын ариун шүншиг оршсон МЗЭ хэмээх энэ байгууллага ч үүргээ ухамсарлан наадмыг нэр төртэй ёстой зохион байгууллаа.

Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг есөн номинацид шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.

"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:

  1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - Зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, "Шоовдор"

  1. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Жамъянгийн "Сарны шувуу"

  1. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Дотроосоо"

  1. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"

  1. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр - Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"

  1. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - Зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"

  1. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"

  1. Жүжиг, киноны шилдэг зохиолоор - Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"

  1. Яруу найргийн шилдэг бүтээлээр - Яруу найрагч Я.Баяраагийн "Таслал" тус тус шилдгээр шалгарлаа.

Онцлох нийтлэлүүд