Гадаад
2014.11.28 05:11

Эболагаар нас барагсдын тоо 5689 болж нэмэгдлээ

Эболагаар нас барагсдын тоо 5689 болж нэмэгдлээ Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй эбола цусархаг халууралт өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, /арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар/ дэлхийн найман оронд уг өвчний халдвар авч нас барсан хүний тоо 5689 болж нэмэгджээ. Харин энэ онд Гвиней улсад эбола вирус дэгдсэнээс хойш 15935 хүн үхлийн аюултай вирусын халдвар авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт "Эбола"-гийн халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгджээ. Статистикийн мэдээллээс үзвэл, хамгийн олон хүн нас барсан болон халдвар авсан тохиолдол Либерид бүртгэгдсэн байна. Тус улсад 3016 хүн нас барж, 7168 хүн халдвар авчээ. Харин Либери улсын дараа Сьерра-Леон /1398,6599/ Гвиней /1260,2134/ улс орж байгаа юм. Гвиней улсын нөхцөл байдал "тогтвортой" гэж ДЭМБ дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, Сьерра-Леонд халдвар авах хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж.

Онцлох нийтлэлүүд