Гадаад
2015.01.29 11:01

Эболагаар 8795 хүн нас баржээ

Эболагийн халдвар авсан 22057 тохиолдол бүртгэгдсэнээс 8795 нь нас барсан гэж ДЭМБ мэдээллээ. "Эбола" вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн хамгийн их нь Либерид буюу 8622 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэний 3686 нь нас барсан байна. Сьерра-Леон улсад 10518 хүн халдвар авснаас 3199 нь нас барсан бол Гвинейд 2917 тохиолдол бүртгэгдэж 1910 нь нас барсан аж.Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д "Эбола"-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд