ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.11.12 02:11

Эдийн засагчдын уулзалт болно

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл хамтран "Гарц" сэдэвт эдийн засагчдын уулзалтыг ирэх баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засаг, өнөөгийн байдалд бодитой үнэлэлт дүгнэл өгөх, эдийн засгийн сул болон давуу талуудыг тодорхой болгох, боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хөгжлийн урт хугацааны стратеги алсын харааг хэрхэн тодорхойлж бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгох төрийн болоод зах зээлийн бүтэц, зохион байгуулалт ямар байх зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцон шинээр байгуулагдах Засгийн газарт бодлогын санал, зөвлөмж хүргүүлэх явдал юм гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд