ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.13 01:05

Эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй бол Засгийг хэрхэхээ шийднэ гэв

Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас мэдээлэл авч, эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл, Төсвийн тодотгол гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эхлүүлсэн. Энэ хугацаанд Засгийн газар шахаж ажиллах ёстой. Хэрэв 100 хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлж, цаашлаад эерэг өөрчлөлт гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа хэрхэхээ шийднэ. Үүнийг ард түмэн ч хүлээж байгаа" гэв. Хэрвээ эерэг дүн гарахгүй бол Засгийн газрыг огцруулах уу гэсэн асуултад "Огцруулах тийм чухал биш. Эдийн засгийг эрчимжүүлэх нь гол асуудал болохоос хэн нэгнээр оролдох нь чухал биш. Ажил нь үр дүнд хүрэхгүй байна гэдэг бүтэц болохгүй байна гэсэн үг. Хариуцлага хүлээхээ хүрвэл бид өөрсдөө хүлээлгээд явж чадна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд