Улс төр
2014.06.24 11:06

Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны "А" танхимд хаалттайгаар хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Зоригт хаалттай хэлэлцэх санал гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Нууцын зэрэглэлтэй асуудал ярих болоход хуралдаанаа хааж, бусад асуудлыг нь нээлттэй хэлэлцэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлснээр хуралдааныг нээлттэй байдлаар хийхээр болсон ч Зам тээврийн сайд А.Гансүх "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн, зарим зүйл нууцын зэрэглэлд хамаарах учраас байнгын хороог хаалттай хийх шаардлага байна" гэснээр хаалттай хуралдаж байна.

Мөн дээрх байнгын хорооны хуралтай давхцан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус байнгын хороогоор Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсч байгаа юм.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд