ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.11.30 05:11

Эйфелийн цамхаг ногоон өнгөөр гэрэлтэж байна

Франц улсын нийслэл Парис хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал болж буйтай холбоотойгоор өнгөрсөн ням гаригийн шөнөөс Эйфелийн цамхаг өнгөө “хувиргасан” байна. Тодруулбал, Парисын гол үзмэрийн нэгийг үндсэн шар өнгөөс нь гадна ногоон өнгөөр гэрэлтүүлжээ.

"Нэг зүрх сэтгэл, нэг мод" төслийг Бельги-Тунисын зураач Назих Местауи санаачилсан байна. Түүний үзэж буйгаар, энэхүү төсөл нь эх дэлхийгээ эко болгон цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй аж.

Онцлох нийтлэлүүд