ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.06 12:05

Эко үйлчлэгч нар өнөөдрөөс ажилдаа гарлаа

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өнөөдрөөс   эко үйлчлэгч нар ажиллахаар болсон гэнэ. Нийт 23 гудамж, 11 хэсэг, 2278 өрхтэй тус хороо иргэдийнхээ дундаас 13 хүнийг сонгож, эко үйлчлэгчээр ажиллуулахаар болжээ. Хариуцаж авсан гудамжаа цэвэрлэх үүрэгтэй эко үйлчлэгчид нэг өрх сард 1000 төгрөгийн урамшуулал олгох юм байна. Нэг гудамжиндаа 75-90 айлтай гэнэ. Харин эко үйлчлэгчийн ажилд хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл, урамшуулалт эргүүлийнхэн хяналт тавих юм байна. Хорооны зүгээс эко үйлчлэгч нарыг ажлын үнэмлэх, хувцас, багаж хэрэгсэлээр хангахаар болжээ.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд