ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.09.17 03:09

"Элсэн манхны баяр" болов

Монголын есөн гайхамшгийн нэг Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элсэнд "Элсэн манхны баяр" уламжлалт арга хэмжээг энэ сарын 14, 15-нд зохион байгуулжээ. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говийн уянга дууны уралдаан, элсэн марафон, элсэн баримлын уралдаан зохион байгуулсан байна. Мөн "Увертюра" хамтлаг баярт оролцогчдод зориулан тоглолтоо хийжээ. Уг арга хэмжээнд 1200 гаруй хүн цугларсан байна. Цаашдаа энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж жуулчдыг татах зорилготой байгаагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлжээ.

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсэнд "Элсэн манхны баяр" зохион байгуулжээ

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсэнд "Элсэн манхны баяр" зохион байгуулжээ

Онцлох нийтлэлүүд