ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2018.12.08 03:12

Эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн чансаанд багтлаа

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ онд түүхэн амжилт үзүүлэн түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж, эхний шатыг давсан. Тэгвэл Гуам улсад зохион байгуулагдсан хоёрдугаар шатанд манай шигшээ оролцож дууссаны дараа өчигдөр/12.07/ FIFA-гаас гаргадаг Эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Тус жагсаалтад дэлхийн чансаанд багтдаггүй байсан манай шигшээ баг багтаж 152 орноос 115 дугаар байрт бичигджээ. Мөн тэд Азийн тавцанд 21 дүгээр байрт бичигдэж эхэлсэн байна.

Онцлох нийтлэлүүд