Цаг үе
2021.03.06 11:03

ЭМЯ: Найман хүнээс халдвар илэрсний нэг нь банкны ажилтан байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 22'803 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 8 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 8 тохиолдлын дөрөв нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, гурван тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр 2,481 эдгэрсэн.


Онцлох нийтлэлүүд