Онцлох нийтлэл
2020.12.02 11:12

ЭМЯ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 812 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12,015 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнд халдвартай иргэний хавьтал болох 259 хүний шинжилгээ ч мөн багтсан. Ингэхэд 11 хүний шижилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол.Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" гэв.


Онцлох нийтлэлүүд