Цаг үе
2021.02.24 11:02

ЭМЯ: 32 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2755 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд "Нэг хаалга-нэг шинжилгээ" хөтөлбөрийн үйл явцын талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагт 32 хүнээс коронавирус илэрлээ. Уг хүмүүсийн 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн байна. Ингэснээр уг ажлын хүрээнд олон нийтийн дундаас нийт 131 тохиолдлыг илрүүллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1914, улсын хэмжээнд 2755 боллоо. Үүнээс 2070 хүн эдгэрсэн байна. Одоогоор 670 хүн эмчлэгдэж байна" гэлээ


Онцлох нийтлэлүүд