ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2018.01.13 04:01

Энтони Дэвис 36 оноо авч багаа хожилд хөтлөв

Өнөөдөр NBA-гийн талбайд Портланд Триал Блэйзэрс, Нью Орлэанс Пэликанс багууд туллаа. Энэхүү тоглолт Пэликансын талбай дээр болсон бөгөөд 119-113-ийн харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын шилдэг тоглогчоор Пэликансын шилдэг довтлогч Энтони Дэвис 36 оноо, 9 самбараас бөмбөг авалтаар тодорсон юм. Мөн Пэликансаас төвийн тоглогч Дэмаркуз Казинс 24 оноо, 19 самбараас бөмбөг авалт, 8 оновтой дамжуулалт өгсөн бол Жрю Холидэй 25 оноо авсан юм. Харин зочин багаас Дамиан Лиллард, СЖ Макколум нар тус бүр 23 оноо авсан ч баг нь ялагдал хүлээв.


Б.АМАРТҮВШИН


Онцлох нийтлэлүүд