ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.12.02 05:12

Энхийг сахиулагчдад төрийн дээд одон медаль гардууллаа

Иргэний дайны хөлд нэрвэгдэж олон жил зовж зүдэрсэн Афганистаны ард түмэнд эв нэгдэл, эрх чөлөөг эргүүлэн олгохоор Олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсад явуулж байгаа "Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин"-ий ажиллагаанд манай Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр зэвсэгт хүчний Жанжин штабт зохион байгуулагдаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Онцлох нийтлэлүүд