ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.04.21 06:04

Энэ жилийн эхний цэрэг татлага тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно

Image result for цэрэг татлага

Энэ жилийн эхний ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. Цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлжээ.

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд :

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Цахим үнэмлэх

-Хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очно.

Харин гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө өгөх ёстой юм байна.

Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэнд захиргааны арга хэмжээ авахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, Цэргийн албаны тухай хуульд зааснаар “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Онцлох нийтлэлүүд