Нийгэм
2014.11.05 11:11

Энэ сарыг 16 настнуудад зориулжээ

МЗХ-оос жил бүр уламжлал болгон Ерөнхий сайдын ивээл дор "Иргэний андгай өргөх ёслол" зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байгаа талаар өчигдөр Монголын залуучуудын холбооноос мэдээлсэн юм.

Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн болдог. Нэг ёсондоо 16 нас хүрч, өөртөө эзэн болох, нийгмийн амьдралд оролцох оролцоо, боломж нь нэмэгдэж, хариуцлага, үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе юм.

Энэ сарыг 16 настнуудын сар болгосонтой холбогдуулан Монголын залуучуудын холбооноос орон даяар аян өрнүүлж, олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.Тухайлбал, тэдэн зориулан "Миний мөрөөдөл-Миний зорилго" мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, "Спортлог залуу нас" спортын арга хэмжээ, "Эрүүл, идэвхтэй амьдрал" 16 настнуудын явган аялал, "Эдийн засгийн харилцаа" мэдээлэл сургалт, тэдэн санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, "Иргэний андгай өргөх ёслол" зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Онцлох нийтлэлүүд