ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.27 08:11

Эрдэмтэд агаарын бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлнэ

Монгол Улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯ-тай хамтран "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулна. Уг хэлэлцүүлэг яг одоо Зайсан дахь БОНХЯ-ны Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд эхлэх гэж байна.

Хурлын нээлтэд ШУА-ийн академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БОНХ-ийн Сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны НБД Ж.Эрдэнэцогт нар болон холбогдох хүмүүс оролцох ажээ.

Хурал- хэлэлцүүлэг "Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх", "Шинэ технологи, дэвшилтэт арга", "Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал" гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдах юм.

Улмаар агаарын бохирдлыг эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бууруулах арга замыг эрэлхийлэх аж.

Онцлох нийтлэлүүд