ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.09.17 02:09

”Эрдэнэс-Тавантолгой” компани 100 мянган тонн коксжих нүүрс худалдана

Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Тус компанийн мэдэгдэлд “ Энэхүү сонгон шалгаруулалт нь компаниудаас ирүүлсэн үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ, болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадварын талаар дүн шинжилгээ хийж, боломжит давуу нөхцөлтэй санал ирүүлсэн худалдан авагч компанийг сонгоход оршино. "Эрдэнэс тавантолгой" ХК нь Цанхийн уурхайгаас олборлосон дор дурдсан чанар бүхий 100,000 тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 68.0 ам.доллараас багагүй үнээр борлуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн онцолжээ.

Онцлох нийтлэлүүд