ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.07.13 03:07

Эрлийз дунд насны морьдын уралдаанд 112 хурдан хүлэг уралджээ

Хязаалан, шүдлэн хамтдаа уралддаг эрлийз дунд насны морьдын уралдаанд 126 хурдан хүлэг бүртгүүлснээс 112 нь гарааны зурхай руу хөдөлжээ. АХ-ын 97 жилийн ойд тоосоо өргөж, шандас шалгахаар бүртгүүлсэн төрийн довтой хүлгүүдийг танилцуулбал: Дорнод аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач П.Энхмөнхийн хул, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Саранхүүгийн хээр, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Б.Баярдоржийн хүрэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хар , Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Ж.Бат-Эрдэнийн бор, Өвөрхангай аймгийн З.Батбаярын бор, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Нямсүрэнгийн хээр, Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Д.Хашбатын хүрэн халзан, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэнгийн хул, Төв аймгийн Борнуур сумын уугуул Ц.Баттөрийн сартай хүрэн, Говь-Алтай аймгийн Бигэр Б.Энх-Амгалангийн хээр зэрэг олон хурдан буянгууд шандас шалгахаар гарааны зурхай руу морджээ.

Онцлох нийтлэлүүд