ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.12 03:10

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Улсын хэмжээнд хүүхдэд бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн олон улсын стандарт хангасан мэс заслын нэгдүгээр зэрэглэлийн тасгийнхаа нээлтийг өнгөрсөн пүрэв гарагт хийсэн. Энэ нь хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр технологи шаардсан нарийн мэс заслуудыг эхлүүлэх бэлтгэл ажил юм.

Шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад УИХ, Засгийн газраас 7 сая еврогийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд тоног төхөөрөмжүүд энэ сараас эхлэн Герман улсаар онгоцоор тээвэрлэгдэн, энэ ондоо багтаж ирэх юм байна.

Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д мэс заслыг хийлгэсэн. Харин 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд