ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.07.13 01:07

“Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүн хоёр өдөр үргэлжлэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүний хоёр өдөр үргэлжиллээ. Цэнгүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц нар оролцов.

Цэнгүүнийг нээж, Хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн энэ үдэш Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүнийг нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол түмний их баяр наадам маань ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн нь дэлхийн олон улсын жуулчид, судлаачдын сонирхлыг татаж, Монгол наадмыг үзэж сонирхохоор ирдэг жуулчдын тоо жил бүр өссөөр байна. Энэ жилийн цэнгүүний онцлог нь залуучуудын сонсох дуртай олон арван уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн сороороо хоёр өдрийн турш төв талбайд нийслэлчүүддээ, наадамчин олондоо зориулан тоглох юм. Та бүхэн маань хотол олноороо сайхан наадаарай” хэмээлээ.
Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүнд Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон рок попын одод, "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөж байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Top line" хамтлаг уг цэнгүүнд оролцлоо. Шоу тоглолтын үеэр Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Сөүл хотын зүгээс 100 гэрэлт дроны үзүүлбэрээр бэлэг барисан юм.

Онцлох нийтлэлүүд