Нийгэм
2014.05.10 02:05

Э.Баянжаргалын “Огт оргүйг ширтнэм” ном хэвлэгдлээ

Эрдэнэбатын Баянжаргал хэмээх бүсгүй Японы хайку шүлгийн зарчмаар шинэ ном туурвилаа. Энэхүү номонд орсон яруу найргийг МЗЭ-ийн шагналт яруу най­рагч Жигмэдийн Бат¬сайхан “Монгол хайку” хэмээн онцолжээ. Э.Баян­жаргал анх Японы алдарт яруу най­рагч Мацүо Башёгийн шүлгийг сонирхож хайкуг судлахаар шийд¬сэн гэнэ. Ингэхдээ эх хэлийг нь сурч, хайкуг судлахаас гадна өөрөө бичдэг болсон байна. 2009 онд “Монголын орчин үеийн яруу найраг-III буюу Бүсгүй найрагчдын хайрын шүлэг”, 2011 онд “Огторгуйн далайн гэрэлт шүлгэн сондор оршвой” зэрэг номонд түүний шүлгүүд хэвлэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа өөрийн бие даасан хайку шүлгийн номоо ийн гаргаж байна. 

Цантай цонхыг

Зүрхээрээ хайлуулна

Бодол урсана... гэж бичсэнийг МУ-ын Төрийн соёрхолт, СГЗ Дарамын Батбаяр уншаад “Борооны дараахь мөөг шиг тэнгэрийн дүлий шиг энэ олон зуун шүлгэн дотор ийм мөр байна уу” хэмээн бичжээ.

Онцлох нийтлэлүүд