ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.10.11 04:10

Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа дуусгавар болж Захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан.

Гэвч нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж үзэн есдүгээр сарын 19-нд буцаасан байна.

Онцлох нийтлэлүүд