ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.05 03:10

Ю.Балжидмаа “Miss Mongolia 2014” тэмцээний ялагчаар тодорлоо

11 дэх жилдээ зохион байгууллагдаж буй "Miss Mongolia 2014" тэмцээний шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн "Miss Mongolia-2014" тэмцээний тэргүүн байранд Ю.Балжидмаа тодорлоо. Тэрээр өдгөө 18 настай бөгөөд 181 см өндөртэй юм. Дэд байранд М.Халиунаа, гуравдугаар байрт А.Баярцэцэг нар тус тус шалгарлаа. Түүнчлэн тэмцээний "Авъяаслаг мисс"-ээр Э.Азбилэг, "Спортлог мисс"-ээр Б.Гүнзаяа, "Фото мисс"-ээр Ц.Дэлгэржаргал, "Мисс Модель"-оор Ю.Балжидмаа, "Бикини Мисс"-ээр М.Халиунаа, "Оюунлаг мисс"-ээр А.Баярцэцэг нар шалгарлаа. Энэ удаагийн "Miss Mongolia 2014" тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос шилдэг 17 миссүүд тунаж үлдээд байсан юм.



Онцлох нийтлэлүүд