ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2019.03.22 12:03

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсноо зарлалаа. Киноны дүрүүдийг одоогоор сонгож байгаа ч өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах юм байна. Тэрбээр "Түүх мартахгүй" УСК-ны зохиолыг мөн бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

"Түүх мартахгүй" УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулна. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээж байгаа аж. Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан түүхэн киног бүтээжээ. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь "Долоон бурхан харвадаггүй", "Бүү март" гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн билээ.

Онцлох нийтлэлүүд