ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.09.16 03:09

Яамдын тоог хоёроор нэмж, бүх сайд “давхар дээл”-тэй байхаар тохирчээ

Image result for Засгийн газарМАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны дараа эв эеэ хичээх талаар ярилцсан, асуудлууд дээрээ зарчмын байр сууриа нэгтгэж чадсан гэх ерөнхий мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөд өнгөрсөн. Гэвч бодит байдал дээр нэг талаас Бага хурлаа 25-нд хийж, намрын чуулганаар шинэ бүтцээ ярих санал, нөгөө талаас УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж яаралтай танхимаа бүрдүүлэх санал дэвшүүлжээ. Хуралдаанд М.Энхболдын талаас Д.Тэрбишдагва, Ц.Сандуй нар ирээгүй тул ердөө нэг хүний саналаар тэд илүүрхэж, бүтцээ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон аж.

Бүлгийн хуралдаааны тухайд, Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсны дараа хоёр өдөр дараалан хуралдсан ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Үүнээс хойш хоёр ч удаа бүлэг зарлагдах асуудал яригдсан боловч тал талдаа гэдийгээд, хуралдаа ирээгүй билээ. Харин энэ удаагийн бүлгийн хуралдааны өмнөх өдөр эрх баригч хагарсан талууд Төрийн ордонд хэсэг бусгаараа уулзаж, өрөө өрөөнд хундага харшуулаад амжсан. Улмаар бүлгээс мэдээлэл хийхдээ “Эв нэгдэлтэй бай талаар ярилцлаа” гэж тодотгов.

-ЯАМДЫН ТООГ ХОЁРООР НЭМЭХ АСУУДАЛ ЯРИГДЖЭЭ-

Дараачийн анхаарал татаж байгаа асуудал бол хэн хэн сайд болох бэ. У.Хүрэлсүхийн талаас өгч буй мэдээллээр бол, гарын үсэг идэвхтэй цуглуулсан залууст бялуу хуваалт төдийлөн ногдохгүй. Н.Учрал гишүүнийг сайд болно гэсэн шуум тарж байгаа ч түүний гол амбиц НАМЗХ. Нэгэн үеэс Н.Номтойбаяр тэргүүтэнтэй үзэлцээд,холбоогоо алдсан хор шар нь одоо ч арилаагүй явах талтай. Нэмэрлэхэд, залуу гишүүд сайд болохгүй гээд хэвлэлийнхэнд ам алдчихсан тул суудалд санаархаж гэмээнэ, баахан муу нэр зүүсэн байдалтайгаар ажлаа эхлүүлэх шаардлагатай тулгарах юм.

Гэвч гарын үсэг зурахдаа нэлээдгүй үнэд орж, эргэлзэж тээнэгэлзсэн гишүүд бий. Тэдний дунд сайдын суудлын тоо яригдсан нь ч тодорхой. Мөнхүү М.Энхболдын зүгээс бүх сайдын суудлаа зүгээр өгчихгүй. Хэд хэдэн сайдыг хэвээр үлдээх асуудал яригдаж, тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл явж байна. Ийм байдлаар аль аль талаа гомдоочихгүй бялуу хуваах менежерийн нарийн мэдрэмжээр бол яамдын тоо хүрэлцэхгүйд хүрээд байгаа аж.

Үргэлжлэлийг medee.mn сайтаас уншина уу.

Онцлох нийтлэлүүд