ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2015.02.05 10:02

Ял зэмийг гэр бүлийн гишүүдэд нь нялзаахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Ял шийтгэлтэй холбоотойгоор төлүүлэх төлбөрт гэр бүлийн гишүүдийн нэг удаагийн хувцсыг хураана” гэсэн заалтыг гишүүд шүүмжилж байлаа. “Нийгэмд ял шийтгэлтэй, сэжиглэгдээд явж байгаа шатанд нь олноор хэлмэгдүүлдэг. Үүнийгээ журмалмаар байна. Гэр бүлийн гишүүдэд нь ялзаадаг, нэг удаагийн хувцсыг нь хураадгийг цэгцлэх цаг болсон гэдгийг гишүүн С.Эрдэнэ хэлж байв. Гишүүн Ж.Батзандан “Ял зэмлэлийн тухай ойлголтыг Үндсэн хуулийн цэцийн гишүүд Эрүүгийн болон Иргэний хуульд заасантай холбогдуулж байсан. Зэмлэлийн тухай хуульд дээрх хуулиудад байхгүй. Гэхдээ Цэвэлийн тольд тайлбарласнаар буруушаах, зэмлэх агуулгаар ойлгоно гэж байсан. Төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүдийн улирал бүрийн хувцсыг төлбөр гаргаж болохгүйд багтаасан. Амьжиргаагаа залгуулах наад захын хэрэгцээг хангахуйц хөрөнгөөр хангагдана гэсэн Үндсэн хууль дахь эрх зөрчигдөнө гэж байгаа юм” гэлээ. Энэ хууль 2002 онд батлагдсан хэдий ч төлбөр төлөхтэй холбоотойгоор гэр бүлийн гишүүдийн хувцсыг хураах заалт хэрэглэгдэж байгаагүй гэнэ.

Гэм бурууг нь халдаан хэрэглэсэн заалт юу байгааг бодож үзэх хэрэгтэй гэдгийг гишүүн Ц.Нямдорж, Р.Гончигдорж нар хэлж байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн “Төлбөр төлөгч болон түүний нэг бүлийн гишүүний улирал тутмын хувцасыг” гэсэн заалт нь “Ял зэм хүлээсэн нэгнийг төлбөр тооцоо гэр бүлийн гишүүдэд нь нялзаахыг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэсэн дүгнэлтийг гишүүд дэмжив.

Онцлох нийтлэлүүд