ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.10.06 10:10

Японд “Фанфон” хар салхи нүүрлэж байна

Японы Кюшю арал дээр бямба гаригт шилжих шөнө "Фанфон" хар салхи нүүрлэснээс 20 мянган өрх цахилгаангүй болсон байна. Энэхүү байгалийн гамшигт нэг хүн бэртсэн бол өөр нэг хүн сураггүй болжээ. Мөн хар салхи нүүрлэсэнтэй холбогдуулан дотоодын 150 орчим нислэгийг хойшлуулж, галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулсан байна.Цаг уурчдын мэдээлж буйгаар өчигдөр орой Фанфон далайн шуурга нь Японы төв нутгийг дайрчээ. Тус улсын нийт 47 мужийн 11-д түгшүүр зарлаад байна.Хар салхи 45 м/с-ийн хурдтай байгаа аж. Японы Үндэсний цаг уурын удирдлагын газрын мэдээлснээр уулархаг дүүрэгт хөрсний нуралт, үер усны гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулжээ. "Фанфон" хар салхи нь энэ улиралд Номхон далайд нүүрлэсэн 18 дахь шуурга юм. Байгалийн гамшгийн улмаас "Формула-1" автомашины уралдааны дэлхийн аваргын 15 дахь удаагийн уралдаан тасалдахад хүргэсэн байна.

Онцлох нийтлэлүүд