ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.07.13 01:07

Япон улсад үерийн улмаас амиа алдсан хүмүүс 200-д хүрчээ

Image result for japan dead

Японы төв болон баруун хэсгүүдэд үер буусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 200 давсан талаар тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. Мөн 28 хүн ор сураггүй алга болжээ. Өнгөрсөн баасан гарагт Японы засгийн газар 10 мужийн бэртэж гэмтсэн 58 хүнд 35 тэрбум иен буюу 350 сая орчим ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан юм. Үер усны гамшигт өртөөд буй газруудад Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний болон гал түймэртэй тэмцэх газрын 73 мянган ажилтан, мөн 5500 сайн дурын ажилтан ажиллаж байна. Бэртэж гэмтсэн 5000 хүн нүүлгэн шилжүүлэлтийн цэгүүдэд байрлаж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд