Гадаад
2021.01.14 03:01

Япон 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөжээ

Японы засгийн газар коронавирусийн тархалттай холбоотойгоор онц байдлыг дахин 7 мужаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэл Токио болон хил залгаа орших 3 мужид өнгөрсөн баасан гарагаас онц байдал зарлагдсан бол Осака, Киото, Айчи, Гифү тэргүүтэй 7 мужид ижил арга хэмжээг удахгүй авахаар байгааг Эн Эйч Ки мэдээллээ.

Онц байдлын хүрээнд иргэдийг шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм. Зоогийн газар, бааруудыг аль болохоор богиносгосон цагаар ажиллах хүсэлтийг гаргажээ. Онц байдал хоёрдугаар сарын 07-ныг хүртэл мөрдөгдөнө.

Онцлох нийтлэлүүд