ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.03.14 09:03

Я.Баярбаатар: Манай сонины цахим хувилбар уншихад маш ойлгомжтой, хялбархан

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай, өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан унших сонирхолтой хүмүүс их байдаг. Иймд манай сонины цахим хувилбарыг хэрхэн захиалж, унших талаар “Өдрийн сонин”-ы дэргэдэх “DNN.mn” сайтын орлогч эрхлэгч Я.Баярбаатартай ярилцлаа.


-Шинэ хэрэглэгчид цахим сониныг хэрхэн захиалж унших вэ. Энэ талаар та энгийн жишээн дээр тайлбарлахгүй юу?

-Бүх үйлдэл маш хялбар. Юуны өмнө www.dnn.mn хэмээх манай сайт руу нэвтэрч орно. Дараа нь “Цахим өдрийн сонин” гэх цэс рүү нэвтэрч, нэр, мэйл хаягаа бичиж, бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэсний дараа таны мэйл хаягаар хэрэглэгчийн нэр болоод нууц үгийг явуулна. Улмаар хүлээн авсан нууц үг, хэрэглэгчийнхээ нэрээр цахим Өдрийн сонин руу нэвтрэх болно. Ийн бүртгэлээ хийлгэсэн хэрэглэгч манай сонины Голомт банкин дахь 1102028377 тоот дансанд төлбөрөө шилжүүлснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Шинэ хэрэглэгчид манай сайт руу орж, бүртгэлээ хийлгэхээс гадна өөр нэг арга бий. Төлбөрийн баримт, бүртгүүлэх майл хаягаа манай сонины майл хаяг руу явуулж, 88085029 гэсэн дугаараар сайтын админтай холбогдож, мэдэгдэнэ. Ингэснээр сайтын админ таны ирүүлсэн мэйл хаягаар цахим сонины мэдээллийн санд бүртгэж, хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийг таны утас руу мессежээр явуулах болно. Тухайлбал, Б гэх хүн шинээр цахим сонин захиалъя гэж бодъё. Ингэхийн тулд өөрийн майл хаяг, төлбөр төлсөн баримтынхаа зургийг [email protected] гэсэн хаягаар явуулна. Улмаар танд админаас “хэрэглэгчийн нэр болон нууц үгийг явуулна. Энэхүү нэвтрэх нэр, нууц үгээрээ “dnn.mn” сайт руу орж, “цахим өдрийн сонин” гэсэн цэсийг сонгож, нэвтэрснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Цаашид сунгалт хийлгэхээр бол төлбөр төлсөн баримтынхаа зургийг, бүртгүүлсэн мэйл хаягтайгаа хамт сонины мэйл хаягаар илгээхэд л болно.

-Төлбөрийн тухайд тодруулбал...

-Нэг сарын төлбөр нь таван мянган төгрөг. Дээрх дансанд төлбөр тушаасан баримтынхаа зургийг манай сонины [email protected] мэйл хаягаар явуулснаар таны эрх баталгаажина. Мөн цахим сониныхоо эрхийг сэргээж, сунгуулах боломжтой. Эсвэл та өөрийн биеэр манай сонины байранд ирж, төлбөрийн баримтаа санхүүгийн албанд өгснөөр захиалгаа баталгаажуулж болно.

-Танай цахим сонины давуу тал юу вэ?

-Ер нь сонин уншиж, дэлхий ертөнцөд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна гэдэг хувь хүний хамгийн том давуу тал. Манай сонины цахим хувилбарыг уншихад ойлгомжтой, эвтэйхэн хэмээн уншигчид маань сайшаадаг. Ихэнх сонины цаасан хэвлэл хараар хэвлэгддэг. Цахим хувилбар нь ч бас тийм. Харин манай цахим сонины бүх нүүр өнгөт.

Ерөнхийдөө орчин үеийн уншигчдын шаардлага, шалгуурыг бүрэн хангахыг хичээдэг. Зарим цахим сониныг зөвхөн интернеттэй орчинд уншдаг. Гэтэл уншигчид байнга интернеттэй газар байхгүй шүү дээ. Иймд хэрэглэгч та интернет сүлжээтэй орчинд цахим сониныхоо шинэ дугаарыг татчихаад хаана ч, хэзээ ч эргээд унших боломжтой юм. Сонин татаж уншихад хэдхэн хором л болно.


Онцлох нийтлэлүүд