Цаг үе
2020.11.22 05:11

Я.Содбаатар: Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг тун удахгүй нутаг буцаана


Орон нутгаас ирж Улаанбаатарт гацаад байгаа иргэдийг удахгүй нутаг буцаахаар болжээ. Тодруулбал, орон нутгаас нийслэлд ирж гацсан иргэдийн шинжилгээнд хамруулж, гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгаа талаар УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэв. Ингэхдээ нутагтаа очсон иргэдийг нь бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барих юм байна.

Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар "Хотод гацсан иргэдийг шинжилгээнд хамруулна. Тэгээд бүртгэлийн дагуу гаргаж, улмаар нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад орно. Үүнд хууль хяналтынхан хяналт тавина. Түүнээс биш орон нутгийн удирдлагууд дур мэдэн төлбөртэй тусгаарлалтад оруулна гэдэг асуудал байхгүй" гэлээ.

Онцлох нийтлэлүүд