ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.04.21 04:04

Ё.Отгонбаяр: Хонхны баярыг зөвхөн бүрэн дунд болоод дээд сургууль төгссөн тохиолдолд тэмдэглэнэ

Сүүлийн жилүүдэд хонхны баяр нь архидан согтуурах, элдэв хэрэг төвөгт холбогдох томоохон шалтгаан болсон нь харамсалтай. Өнгөрсөн бямба гаригт хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймэрхүү эмгэнэлт явдал жилийн жилд тохиолддог. Иймд Нийслэлийн боловсролын газраас төгсөлтийн баярын арга хэмжээг нүсэр тэмдэглэхийг хоригложээ.

Энэ талаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Хонхны баярыг сургуулиуд сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Хонхны баярыг зөвхөн бүрэн дунд болоод дээд боловсролоор төгссөн тохиолдолд тэмдэглэнэ. Бусад тохиолдолд бол дэмжихгүй. Энэ талаар БСШУС-ын сайдын тушаал гарсан. Тухайлбал, эрдмийн баяр хийхдээ нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг бүх дүүргийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлсэн. Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх тухай энэхүү тушаалд тусгасан байгаа” гэлээ.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд