ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.06.14 11:06

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ

Image result for үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлын хэсгээс УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: "Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн ажил олон жил үргэжлсэн, олон хүний санаа бодлыг тусгасан гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, чуулганы танхимыг орхин гарах болно гэдгээ мэдэгдье" гэлээ.

Онцлох нийтлэлүүд