ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.13 11:07

Үндэсний их баяр наадмыг “Сонгодог үдэш”-ээр хаав

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан өчигдөр орой Сүхбаатарын талбайд “Сонгодог үдэш” цэнгүүн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус цэнгүүнд дэлхийд данстай дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар тэргүүтэй УДБЭТ-ийн уран бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлүүдийг хүргэсэн юм.

Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцжээ. Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан энэхүү үдшийг Үндэсний их баяр наадмын хаалт болгон ард түмэнд хүргэснээрээ онцлогтой юм.


Онцлох нийтлэлүүд