ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.02.14 02:02

​ Үндэсний Статистикийн хороо статистикийн мэдээллээ цахимаар хүргэнэ


Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийхээр боллоо.

Иймд Үндэсний Статистикийн хорооны албан ёсны цахим хуудас 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан статистик мэдээллээ Даваа гарагийн 10:00 цагаас хүлээн авах боломжтой аж.

Онцлох нийтлэлүүд