ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.10 05:05

Үндэсний сурын харвааны нээлт эхэллээ

Үндэсний сурын энэ хаврын нээлтийн харваа өнөөдөр эхэлж байна. Нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэхийн сурын талбайд болж байгаа  бөгөөд энэ жилийн сурын харвааны нээлтийн харвааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн нэрэмжит болгон хийж байгаа аж. Дорнод аймгийн Баян-Уул сумаас гарамгай мэргэн А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун, даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Улсын мэргэн Ц.Пүрэв, Ц.Гэнин тэргүүтэй 14 улсын мэргэн төрөн гарсан улсын рекорд амжилт гаргаж байсан юм байна.

Онцлох нийтлэлүүд