ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.17 04:05

Үнэгүй оношлогоо хийгдэнэ

Дэлхийн нийтээр өнөөдөр “Өөрийнхөө цусны даралтыг мэддэг болъё” уриан дор “Олон улсын даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Маргааш 12.00-16.00 цагийн хооронд “АСА” циркийн хойд задгай талбайд үнэ төлбөргүй оношлогоо үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж. Энэ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэдэд  цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар хэмжих зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Энэхүү ажлыг Олон улсын Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Улаанбаатар хотод өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилага гаргаж, ЭМЯ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Монголын Зүрхний Холбоо, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Онцлох нийтлэлүүд