ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.10.19 07:10

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын аравдугаар сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 3, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Онцлох нийтлэлүүд