Нийгэм
2015.04.29 01:04

Үүрээр дөрвөн айл шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр үүрийн 15.48 цагт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход хоёр гэр галд өртөж бүрэн шатаж дууссан, хоёр байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсан аж. Гал унтраах багийнхан шуурхай ажилласны дунд байшингийн галыг бүрэн унтрааж амжжээ. Энэ мэтчилэн сүүлийн үед иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдаж орон гэргүй болох тохиолдол гарсаар байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хаврын хуурайшилтын энэ үед галын аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байж, хашааны өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, цогтой үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Онцлох нийтлэлүүд