Нийгэм
2021.05.05 07:05

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу хэлсэн" гэв


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Дорж "Тариалан эрхлэлт баруун, төвийн бүсээр тааламжтай, зүүн бүсэд хүндрэх төлөвтэй байна" хэмээснийг I, IX нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгох ёстой" гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол"-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар "Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу хэлсэн" гэв.

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл "МАН бол төрийн системээр дамжин хүмүүсээ тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам" гэснийг "Улс төр" нүүрээс уншаарай.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь "Төрийн тэргүүнийг сонгохдоо бие хүнийг нь анзаарч харахад илүүдэхгүй" хэмээв.

"Баримт, үйл явдал"-ын VII нүүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан: Хорих ангид саатуулагдаж байгаа иргэд тухайн байрнаасаа халдвар авч, өвчилж байгаа талаар хүний эрхийг хөндсөн гомдол ирүүлж байна" гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд