Нийгэм
2021.01.21 07:01

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "Ковидын жилийн тууж" хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нэг жийпний үнэтэй дүйцэхүйц мөнгө төсөвлөсөнд үнэхээр ичиж байна" хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болд "Оффшорын мөнгөний тоог Ерөнхийлөгчийн тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлнэ" хэмээн "Улс төр" нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "Ковидын жилийн тууж" хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Өргөө” амаржих газраас ХӨСҮТ рүү нялх биетэй эмэгтэйг өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсүүлэлгүй нимгэн халат, углааштай чигээр нь машинд суулгаж авч явсанд олон нийт ихээхэн шүүмжлээд байсан юм. Энэ талаар баримт үйл явдлын VII нүүрт "Иргэд Сүхбаатарын талбайд халат, углааштай зогсож эсэргүүцлээ илэрхийллээ" хэмээв.

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэн "Хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнууд руу илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд