ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.06.03 07:06

Өдрийн сонины өнөөдрийн дугаарт нэр дэвшигчдийн нэрсийг нийтэллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Өнөө жил сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөж буй. Энэ тухай нэг, тавдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай. Мөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг нэг, найм, есдүгээр нүүрэнд хэвлэлээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаяр өдгөө цагдан хоригдож байгаа. Харин түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Б.Нямтайшир нь СЕХ-ноос гардан авсан юм. Б.Нямтайширтай цөөн хором ярилцаж байр суурийг нь сонслоо. Нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Өнгөрөгч хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадаа тоглоомын талбайд хүүхэд тоглож байгаад тоглоомонд даруулж хүнд бэртэл авжээ. Энэ тухай сурвалжлагыг нэг, долоодугаар нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын "Элокторат хөдөлгөөн уриалж байна" нийтлэл хэвлэгдлээ.

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Д.Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс уншаарай. Тэрээр жирэмсний үеийн болон төрсний дараахь үеийн сэтгэл гутралын талаар уншигчдад маань зөвлөгөө өгсөн юм.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг 12 дугаар нүүрнээс унших боломжтой.

“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой өрнүүлсэн бриаг 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд