ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.23 07:01

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн "Ой, түүх, Скайтел ба бусад..." нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд нас барсан хэрэг явдалтай холбогдуулж талийгаачийн ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгч нар өчигдөр анх удаа албан ёсоор мэдэгдэл хийсэн юм. Энэ тухай нэг, долдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь жагсаахад Орхон аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгисан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар нэг, зургадугаар нүүрэнд нийтэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой. Мөн улс төрийн хоёрдугаар нүүрэнд уламжлал ёсоор "Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл"-ийг нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн "Ой, түүх, Скайтел ба бусад..." нийтлэл хэвлэгдлээ.

“Бавгар” ХХК-иас цагдаагийн хурандаа нар бусдаас их хэмжээний авлига нэхсэн тухай мэдээллийг уржигдар баримттайгаар дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг явуулж эхэлсэн байна. Энэ тухай 11 дүгээрж нүүрнээс уншаарай.

“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд