ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.16 07:01

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Тараагч” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэл хийсан юм. Хэвлэлийн хурлын үеэр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнтэй ярилцлаа. Нэг, тавдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай хийсэн ярилцлагыг нэг, 11 дүгээр нүүрэнд нийтэллээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс уламжлал болгон нийтэлдэг "Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл" -ийг унших боломжтой.

Манай сонины брэнд нүүр болсон "Баримт, үзэл бодол"-ыэ гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн "Тараагч" нийтлэлийн үргэлжлэл хэвлэгдлээ, сонирхон уншаарай.

"Хишиг трейд" компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрээр БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай хэмээснийг долдугаар нүүрнээс уншаарай.

Мөн тус нүүрэнд "Коммент алуурчид буюу ангууч компаниуд" нийтлэл хэвлэгдлээ. Сүүлийн үед Солонгос улсад "Коммент алуурчид"-ыг ангуучилдаг байгууллагаууд бий болж байгаа гэнэ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Properties” компанийн захирал А.Урангоогийн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншиж ёонирхоорой.

Эдийн засгийн 17 дугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэн жоншны олборлолтын эргэн тойрон дахийг сурвалжлан нийтлэл бэлтгэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд