ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.05.22 07:05

“Өдрийн сонин”-д "Еврей, Монгол хоёр" нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Монгол Улс малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглавал гурван их наядыг олох боломжтой хэмээжээ. Энэ талаар нэг болон 15 дугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Төр нийгмийн зүтгэлтэн өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар нас барсан билээ. Эл харамсалтай хэргийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Нэг болон хоёрпугаар нүүрнээс унишх боломжтой.

"Өдрийн сонин"-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаарт нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын "Еврей, Монгол хоёр" нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Хятадын "HUAWEI" компанид хориг тавиад байсан. Тэгвэл АНУ-ын Худалдааны яам дээрх шийдвэрээ наймдугаар сарын 19 хүртэл түр хойшлуулахаар болжээ. Энэ тухай нийтлэлийг Гадаад мэдээний есдүгээр нүүрэндээ хэвлэлээ.

Увс аймгийн цагдаа хүүхэд хүчирхийлж жирэмсэн болгосон хэрэг нийгмийг цочроогоод буй. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр нүүрэнд дэлгэрэнгүй бэлтгэн нийтэллээ.

Эдгээр болон бусад мэдээ, сурвалжлагуудыг та бүхэн лхагва гаригийн шинэхэн дугаараасаа амтархан уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд