ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.05.16 07:05

"Өдрийн сонин"-д "Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай" нэртэй фельетон хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Засгийн газрын түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ тогтоол гэр хороололд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид сурвалжилсан юм. Энэ тухай нэг болон 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

"Өдрийн сонин"-ы нэрийн хуудас болсон алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн "Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай" нэртэй фельетон хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрнүүдээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьегийн халдвар авч, 38 хүүхэд, нэг багш уг өвчнөөр өвдсөн нь тогтоогдсон. Сүрьеэ өвчнөө нуусан багш хуурамч бичиг үйлдэн ажилд орсноор халдвар тараасан гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай Баримт, үйл явдлыг долдугаар нүүрэнд бэлтгэн нийтэллээ.

Эдгээр болон бусад мэдээ, мэдээлэл, дэлхий дахинд болж буй гол гол үйл явдлуудын тухай уншигч та бүхэн манай сонины өнөөдрийн дугаараас дэлгэрэнгүй уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд