ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.27 07:01

"Өдрийн сонин"-д "Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа" хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Даваа гарагийн дугаарын уламжлал болсон "Танайд өнжье" булангаараа “Гурван үеийн төрийн түшээ, Сангийн сайд асан Б.Болорынд өнжлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Мөн уламжлалт "Бат-Үүл бичиж байна" цуврал нийтлэлийн булан нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

"Улс төр" нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай хийсэн ярилцлага нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт "Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа" хэмээн өгүүлжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах зөрчил буурахгүй байна. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 877 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа. Ярилцлагыг “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрнээс уншаарай.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн багш, дэд профессор, хурандаа Б.Галдаатай ярилцлаа. Тэрээр “Хуулийн байгууллагын зарим хүмүүс Монголд эрүүдэн шүүлт байхгүй гэдэг. Гэхдээ байгаа юмыг үгүйсгэх аргагүй” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд